Хий, Шар, Бадганаа яагаад тодорхойлж мэдэх хэрэгтэй вэ?

Та өглөө эрч хүчтэй сэрдэг ч үдээс хойш амархан ядардаг уу? Эсвэл байнга даарч, хоол боловсруулахдаа тааруу байдаг уу? Магадгүй таны найз болон гэр бүлийн хүмүүст тохиолддоггүй шинж тэмдэг танд байдаг байх. 

Эдгээр нь зүгээр нэг зан чанар биш байж болно. Монгол уламжлалт анагаах ухаанд хүний биеийн онцлогийг Хий, Шар, Бадган гэсэн гурван үндсэн махбодын тэнцвэрээр тайлбарладаг. Хүн бүрт эдгээр гурав байдаг ч аль нэг нь давамгай байх нь элбэг.

Өөрийн биеийн онцлогийг мэдэх нь өвчин эмчлэхээс илүүтэйгээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын амьдралаа зөв зохицуулахад тусалдаг.

Хамгийн чухал нь тэнцвэр

Монгол уламжлалт анагаах ухаанд аль нэг махбод сайн эсвэл муу гэж үздэггүй.

Хий, Шар, Бадган тус бүр өөрийн давуу талтай. Харин эдгээрийн тэнцвэр алдагдах үед л бие, сэтгэлийн зовиур илэрч үүнийг өвчин гэж үздэг. Иймээс өөрийн давамгай махбодыг мэдэх нь өөрийнхөө, биеийнхээ хэрэгцээг ойлгож, эрүүл амьдралын хэв маягийг сонгоход туслах юм.

Хий, Шар, Бадганаа мэдэх нь:

  • Өөрт тохирсон хооллолтоо сонгоход
  • Амьдралын хэв маягаа зөв төлөвлөхөд
  • Эрүүл мэндийн өөрчлөлтийг эрт анзаарахад
  • Өөрийн бие, сэтгэлээ илүү сайн ойлгоход
  • Урт хугацаанд эрүүл мэндээ хамгаалахад тусалдаг.