

Ижил хоолыг орой идэхэд цусан дахь сахар өглөөнийхөөс 17%-иар илүү өсдөг. Энэ нь бие өдрийн цаг бүрт өөрөөр ажилладгийн нэг жишээ юм. Уламжлалт анагаах ухаан үүнийг олон зууны өмнө мэдэж, хоногийг Хий, Шар, Бадганы зургаан цагт хуваасан байдаг. Энэ гарын авлага тэр эртний мэдлэгийг орчин үеийн судалгаатай зэрэгцүүлэн тайлбарлаж, өдөр бүр хэрэглэж болох энгийн зөвлөгөө болгосон.
38 хуудас · A5 · Татаж аваад шууд хэвлэх боломжтой PDF
Төлсний дараа файлаа шууд татна. Мөн имэйл рүү тань очно.
Энэ нь санамсаргүй зүйл биш юм. Уламжлалт анагаах ухаан үүнийг олон зууны өмнө ажиглан тэмдэглэжээ. Харин 2017 онд биеийн дотоод цагийн нээлтэд Нобелийн шагнал олгогдсоноос хойш шинжлэх ухаан ч үүнийг өөрийн аргаар хэмжиж эхэлсэн. Энэ гарын авлагаас хоёулаа хаана давхцаж байгааг уншина.
Хоногийн зургаан цаг: 6 бүлэг
Хийн, Бадганы, Шарын цаг тус бүрээр уламжлалт анагаах ухааны тайлбар, орчин үеийн судалгааны баримт, тухайн цагт юу хийх вэ гэсэн тодорхой зөвлөгөөг өгнө.
12 амьтны цаг
Монголын уламжлалт цаг тоолол болон Хий, Шар, Бадганы цаг хоёр хэрхэн холбогддогийг тайлбарласан.
Зургаан улирал
Махбод аль сард хурж, хөдөлж, амирладаг вэ? Улирал бүр аль эрхтэнд нөлөөлдөг вэ? Урьдчилан сэргийлэх хамгийн зөв цаг хэзээ вэ?
Нэг хэмнэл бүх хүнд тохирохгүй
Нас, өглөөний эсвэл оройн хүн байх, амьдарч буй газар, төрөлх махбод таны хэмнэлд хэрхэн нөлөөлдгийг тайлбарласан. Монголын 8 хотын нарны цагийн зөрүүний хүснэгт багтсан.
Хэвлэх 4 хуудас
Эх сурвалж: “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Бидэронбо” зэрэг уламжлалт анагаах ухааны бүтээлүүд болон олон улсын шинжлэх ухааны 16 судалгаанд тулгуурласан.
Гарын авлагын зөвлөгөө бүх хүнд нийтлэг тул мэдээллээ ойлгож уншсаны дараа таны биед аль цаг хамгийн эмзэг, аль улиралд махбод тань хөдөлдөгийг тодорхойлж хувийн зөвлөгөө авахыг хүсвэл tramed.net/mahbod дээр өвөрчлөлөө тодорхойлоорой.